УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2018 оны төсвийг хэлэлцэх юм.
Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд багтсан 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийв.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.