Литва улс руу визгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Литва улс руу визгүй зорчино

Литва улс руу визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017.11.08/ 15.00 цагт болно. Хуралдаанаар нийт гурван асуудал хэлэлцэхээр товлогдсон байна.  Мөн дөрвөн  танилцуулга сонсох аж.

Хэлэлцэхээр товлосон асуудлыг тодруулбал, “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай,  Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай зэрэг асуудал багтжээ.

Эдгээрээс анхаарал татаж байгаа нь визийн шаардлагаас чөлөөлөх тухай юм. Тодруулбал, дээрх асуудлын хүрээнд дипломат болон албан паспорттой иргэд Ливта улс руу визгүй зорчих боломж бүрдэх юм байна. 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

2.

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

3.

“Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

4.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

5.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар*

Г.ЗАНДАНШАТАР

6.

Мал аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгийн талаар

Б.БАТЗОРИГ

7.

“Монгол-Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн талаар

Б.БАТЗОРИГ

8.

2020 он хүртэл салбарын хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний талаар*

ГИШҮҮД

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж