Д.Сэржмядаг охиныг хайх ажилд хятадууд хамтарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Д.Сэржмядаг охиныг хайх ажилд хятадууд хамтарч эхэллээ

Д.Сэржмядаг охиныг хайх ажилд хятадууд хамтарч эхэллээ

Сургууль руугаа яваад сураг тасарч зургаа хонож буй найман настай охин Д.Сэржмядагийн эрлийн талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас өнөөдөр /2017.11.08/ мэдээлэл хийлээ. 


 

Сургуульдаа очихоор гэрээсээ гараад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан үзсэн хүн байхгүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйгаагүй аж. Тиймээс 500 хүний бүрэлдэхүүнтэй явуулж буй эрлийн ажлаа хилийн цаана хийх хүсэлтийг цагдаагийн байгууллага гаргажээ. Тодруулбал, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Монгол улсын консулд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулж, өнөөдрөөс Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж эхэлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал хэллээ. Охины эцэг эхигй цагдаагийн зүгээс шалгаж эхэлсэн гэсэн мэдээллийг тодруулахад ‘Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэлийн албадууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй’ гэлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.ГАНБАДРАЛ

 

Д.Сэржмядаг охины гэр бүлтэй утсаар холбогдож эрлийн яюц ямар байгаа талаар тодрууллаа. Охины ээж Б.Хоролмаагийн дугаар руу залгахад охины төрсөн эгч хариу өглөө. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Аав, ээж, ах дүү нар, сумын цагдаатай нийлээд Замын-Үүдээс баруун хойшоо хөдөөгүүр дүүг хайхаар явсан. Одоогоор дүүг харсан, холбоотой мэдээ сонссон хүн алга. Эрлийн явцад ямар ч шинэ мэдээлэл гараагүй. Олон хүн утсаар ярьж байгаа нь сүүлдээ сэжигтэй санагдах боллоо. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл утсаар өгөх боломжгүй” гэж хариулсан юм.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж