Хоёр сайд санал нэгдэж, байнгын хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Хоёр сайд санал нэгдэж, байнгын хороо хуралдав

Хоёр сайд санал нэгдэж, байнгын хороо хуралдав

Төрийн ордонд хуралдахаар товлогдсон байнгын хорооны хуралдааны тойм мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо өнөөдөр /2017.11.08/ тус бүр хуралдахаар товлогдсон.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг өчигдөр үдээс хойш тус байнгын хороо хэлэлцсэн боловч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар лицензээс татвар авах эсэх асуудлаар маргалдаж, хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан байсан юм.

Хуралдааны дараа Засгийн газрын хоёр сайд асуудлаа ярилцаж, тохироод өнөөдөр байнгын хороо товлосон асуудлаа хэлэлцэв. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт товлогдсон байсан ч хойшиллоо. Тус байнгын хороогоор ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх учиртай. Ингэхдээ бусад байнгын хороодоос ирүүлсэн саналыг нэгтгэж, хэлэлцдэг юм. Одоогийн байдлаар зарим байнгын хорооны санал илээгүй байгаа тул хуралдааныг түр хойшлуулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж