Д.Сумъяабазар: 1072 хувьцааг эргэлтэд оруулах нь нэн тэргүүний ажил

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: 1072 хувьцааг эргэлтэд оруулах нь нэн тэргүүний ажил

Д.Сумъяабазар: 1072 хувьцааг эргэлтэд оруулах нь нэн тэргүүний ажил

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Том төслүүдээ хэзээ хөдөлгөх вэ?

-Нэгдүгээрт, улстөрөө зөв харах ёстой. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар өөрсдийн байр сууриа зөв тодорхойлох ёстой. Том төслөө хөдөлгөх ёстой гэдгийг зарчмын хувьд дэмжиж байна.

Тавантолгойгоос эзэмшиж байгаа иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Үүнийг хийхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журам боловсруулагдаад бэлэн болсон. Энэ сарын эхэн үеэс хувьцаагаа дүрэм журмын дагуу байршуулаад цаашид үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж нээгдэнэ. Дараа нь Хөрөнгийн бирж дээр хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр эхний ээлжинд гаргана. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-д очих ногдол ашгийг дүрэм журмын хүрээнд ард иргэддээ олгох ёстой гэдэг зарчмын байр суурьтай байна.

-Гашуун Сухайтын боомт дээр нүүрсний автомашин 150 км урт дараалал үүсгэж байна. Тэгэхээр төмөр замын асуудлаа яаралтай шийдэх ёстой юм биш үү?

-Энэ асуудлаар улстөрийн шийдвэр гарах ёстой. Бид өмнөд хөрш улстай маш сайн ойлголцох ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондын уялдаа холбоог хангаж байж Монгол Улсын эрх ашиг цааш явна. Ойрын хугацаанд орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн гурван том компанийн удирдлагуудтай уулзаж, тодорхой шийдэлд хүрэх ёстой. Энэхүү уулзалтаар төмөр замын асуудал яригдана. Төмөр замыг зайлшгүй шийдэх ёстой. Тэр утгаараа өмнөд хөрштэйгөө эв зүйгээр ярьж байгаад худалдааны эргэлтээ идэвхжүүлэх асуудал ойрын хугацаанд яригдах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж