Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан нь намын бүлгүүд дунд маргаан үүсгээд байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй” гэж үзсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг Хоригийг хүлээн авахгүй” гэдэг шийдвэр гаргаад буй.
Иймд “VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын байр суурийг онцоллоо.
Л.Энхболд | З.Энхболд | |
Харамсалтай байна. УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг батлах гэж байхад Ерөнхийлөгч Сангийн сайдын томилгоонд хориг тавьж гацааж байсан. Одоо болохоор 2017 оны төсвийн тодотгол дээр хориг тавьж гацааж байна. Энэнээс болж хүүхдийн мөнгө гацлаа. Төрийн албан хаагчдад 55 тэрбум өгөх болоход ямар их сандарч байх юм. Би Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Аймгийнхаа 15 сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийж явахдаа “Өртэй хүн хэд байна вэ” гээд асуухад бүгд гар өргөдөг байсан. Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдийн бүх өрийг тэглэнэ гэж ам өгсөн. Тэгсэн атлаа юу ч хийдэггүй, эдийн засгаа гацаагаад байх юм. Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт орчимд өнөөдөр 100 гаруй км-ын урттай авто машины оочер дараалал үүсээд зогсож байна. Юунаас болж, гацаа үүссэнийг та мэдэж байгаа. Ийм байдалтай цааш явах юм бол бол эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг өсгөх боломжгүй. Та эдийн засаг сэргэсэн нь нүүрсний экспортын орлого өссөний үр дүн гэсэн. Одоо тэгтэл гадаад бодлоготой холбоотойгоор гацах магадлал өндөр болоод байна. Ерөнхийлөгч энэ асуудалд ямар байр суурь баримталдаг юм бэ. | Хөрштэй холбоотой асуудлаар би тайлбар хийхгүй. Хоригийн хүрээнд Ерөнхийлөгчийн итгэмжлэл өгөгдсөн. Төрийн албан хаагчдад өгөх 55 тэрбум бол мөнгөтэй жилүүдэд хэрхэн үргүй зарцуулдаг байсны сонгодог жишээ. Тийм учраас Ерөнхийлөгч болохгүй гэж үзсэн. Энэнийхээ оронд эмч, багш нарынхаа цалинг нэмэх бодитой аргыг бодож олооч гэж байгаа юм. Тийм арга бий. Өмнөх УИХ-ын үед баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бий. Энэ хуулийг хэрэгжүүлэх юм бол эрүүл мэндийн салбарын орлого өснө. Эмч нар цалин хийснээрээ авдаг. Нэг ёсны ажлаа сайн хийсэн нь өндөр цалин авах эрх зүйн орчныг дээрх хуулиар бий болгосон. Тэр хэмжээгээр цалингаа өөрөө тогтоох эрх нь эмнэлгийн Удирдах зөвлөл болон удирдлагад очсон. Багш нарын хувьд үзүүлсэн үйлчилгээгээ зарж мөнгө олж болохгүй учраас УИХ, Засгийн газар гарц бодож олох ёстой. Мөнгөгүй хэцүү байгааг ойлгож байгаа. Гэхдээ 55 тэрбумыг салхинд хийсгэх гарц биш ээ гэж үзэж, хориг тавигдсан.
|
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ