Сүүлийн таван жилд ахуйн чанартай гал түймрийн тохиолдол эрчимтэй буурч байна хэмээн ОХУ-ын Онцгой байдлын газрын Хяналтын албаны дарга Ринат Еникеев РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Түүний хэлснээр гал түймрийн тоо 15 хувиар буурч, галын улмаас амиа алдсан хүний тоо 25 хувиар буурсан байна.
Сүүлийн таван жилийн энэ үзүүлэлт ойрын үед хадгалагдах магадлалтай байгааг тэрбээр онцолжээ. Ахуйн гал түймрийн зонхилох шалтгаан нь галтай буруу харьцаж байгаа явдал гэжээ. Мөн цахилгаан барааны аюулгүй ажиллагааны зааврыг дагаагүйгээс үүдсэн гал түймрийн тоо өндөр хэвээр байгаа ажээ.
Онцгой байдлын газрын мэдээгээр сүүлийн таван жилд ахуйн гал түймрийн тоо 14,3 хувь, үүний улмаас амиа алдагсдын тоо 24,8 хувиар буурсан дүн мэдээ байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ