Сар руу аялах нислэгийн багийн туршилт эхэлсэн талаар Анагаах ухаан, биологийн хүрээлэн мэдээлсэн байна. SIRIUS (Scientific International Research In Unique terrestrial Station) цувралын хүрээнд энэ туршилтыг хийж байгаа юм. 17 хоногийн тусгайлсан орчны туршилтад гурван эмэгтэй, гурван эрэгтэй хамрагдаж байгаа бөгөөд тэд сар руу бодитоор аялж байгаа мэт туршилтыг хийх юм.
“SIRIUS-17” туршилтын багийн бүрэлдэхүүнд Анна Кикина, Елена Лучицкая, Наталия Лысова, Илья Рукавишников, Марк Серов, Виктор Феттер нар багтсан байна. Багийн гишүүд өөр өөр үндэстнийг төлөөлж байгаа бөгөөд ийм холимог баг эх газраас бүрэн тасарсан нөхцөлд хэрхэн зохицож ажиллах, даалгасан ажлаа үр дүнтэй гүйцэтгэх эсэх, мөн сансрын хөлгийн боломжийг хэрхэн ашиглаж чадаж байна зэрэг туршилтыг хийх ажээ. Мөн ийм хязгаарлагдсан орон зайд лидер хэрхэн тодорч байна, хүйсийн харьцаа хэрхэн нөлөөлж байна, багийн гишүүдийн биохимийн өөрчлөлт, мөн биеийн дархлаад хэрхэн нөлөөлж байгаа эсэхийг бас судлах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ