Хятадууд уул уурхайн салбарыг шатахуунаар хангана

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Хятадууд уул уурхайн салбарыг шатахуунаар хангана

Тав, зургадугаар сард үүссэн шатахууны хомсдолоос монголчууд монополь хангамжтай байх аюултайг ойлгосон. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт БНХАУ-тай хэлэлцээр хийж, сард 10 мянган тонн шатахууныг БНХАУ-аас импортолж байхаар тохиролцсон юм. Тэгвэл Монголын талаас гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрөхдөө хятадууд нэг болзол тавьсан нь  зөвхөн уул уурхайн салбарыг шатахуунаар хангах тухай байсан аж. Тэгэхээр Хятадаас оруулж ирэх шатахуун энгийн иргэдэд бус зөвхөн уул уурхайн үйлдвэрлэгчдэд очих бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж