Хүүхдийнхээ дархлааг ингэж дэмжээрэй

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ дархлааг ингэж дэмжээрэй

Хүүхдийнхээ дархлааг ингэж дэмжээрэй

 

Өвлийн улиралд  эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог.  Энэ нь бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг байна. Тиймээс өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэе.

  1. Ураг хэвлийд бойжсон цагаас эхлээд эх өөрөө эрүүл байх хэрэгтэй. Эхийн сүүгээр дамжиж хүүхдэд дархлаа тогтдог. Жирэмсэн байх хугацаанд эмчийн хяналтад тогтмол орж, тэжээллэг хүнс хэрэглэж,  авах ёстой бүх амин дэмийг авсан байх шаардлагатай.

  2. Хүүхэд дархлаажуулалтын үндэсний товлолд заавал хамрагдсан байх ёстой. Товлолын долоон төрлийн дархлаажуулалтад  хамрагдсанаар 13  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Тодруулбал, сүрьеэ, халдварт саа, В гепатит, А гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаан бурхан, гахайн хавдар, сахуу татранги, улаануудын хавсарсан өвчнөөс хамгаалах дархлаа тогтох юм.

  3. Хүүхдийг зургаан сар хүртэл цаашлаад хоёр нас хүртэл нь хөхөөр хооллосноор  дархлаа  маш сайн тогтдог. Дархлаа сайн тогтсоноор халдварт өвчин тусах эрсдэл буурна.

  4. Хүүхдийн биеийн өсөлт хөгжлийг дэмжих нас насанд нь тохирсон комплекс витаминууд байдаг. Тодруулбал, 0-1 насны хүүхдэд ихэвчлэн сиропоор, 2-оос дээш насны хүүхдэд голдуу шахмал хэлбэрээр өдөрт нэг удаа уух хуваарьтайгаар эмийн сангуудад худалдаалдаг. Эдгээр витаминыг авч өгөхөд илүүдэхгүй. Гэхдээ эмчийн зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэх ёстой.

  5. Хүүхдэд амин дэм ихтэй илчлэг сайтай, хоол хүнс өгөх. Төрөл бүрийн хүнсний ногоо, сонгино, саримс, хөмүүл зэргийг хүнсэндээ хэрэглэснээр   ханиад хүрэхээс сэргийлнэ.

  6. Витаминаар баялаг аарц, чацаргана, нимбэг, аньс,алимны шүүс зэргийг хүүхдэдээ тогтмол уулгах хэрэгтэй.

  7. Гэртээ агааржуулагчтай байх. Өглөө 07-10 цаг, орой 18-22 хүртэл агаарын бохирдол ихтэй байдаг учраас дээрх цагийг зөрүүлж, цонхоор агаар оруулах. Гэрийнхээ агаарын солилцоог сайжруулахаас гадна амралтын өдрүүдээр  хүүхдээ агаар салхинд гаргах.

  8. Ханиад томууны улирлын үеэр 0-5 насны хүүхдийг  олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Зайлшгүй явах шаардлагатай гарвал амны хаалтыг зүүлгэж, дулаан хувцаслах.

  9. Халдварын вирус гараар дамждаг учраас хүүхдийн гарын ариун цэврийг маш сайн сахиулах.

  10. Хүүхдийг усанд оруулахдаа халуун саун маягийн орчин бүрдүүлээд иллэг, массаж, дархлаа сайжруулах цэгэн бариа хийж өгөх. Усанд байнга оруулах нь хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход чухал нөлөөтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж