Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдав

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдав

Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдав

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордны Г танхимд хаалттай хуралдаж байна. Тус хяналтын дэд хороогоор 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын төсөв гэх мэт улсын нууцтай холбоотой төсвүүдийг хэлэлцэж, 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. 

Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболд ахалдаг юм. Мөн дэд хорооны гишүүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар багтдаг. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж