Б.Ганхуяг: Вү Зи Хонг гэгч намайг хөнөөлгөхөөр захиалга өгсөн

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг: Вү Зи Хонг гэгч намайг хөнөөлгөхөөр захиалга өгсөн

Б.Ганхуяг: Вү Зи Хонг гэгч намайг хөнөөлгөхөөр захиалга өгсөн

иргэн Б.Ганхуяг

Өөрийнх нь амь насанд халдахаар заналхийлж буй талаар иргэн Б.Ганхуяг өнөөдөр /2017.11.07/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахь Хожуу улаан газарт жоншны уурхайтай аж. Түүний уурхайд БНХАУ-ын иргэн Вү Зи Хонг гэгч хөрөнгө оруулалт хийж, баяжуулах үйлдвэр барихаар тохиролцон, тэд гэрээ байгуулан ажиллаж байжээ. Үйлдвэр нь ашиглалтад орох явцад Вү Зи Хонг хөрөнгө оруулалт дутсан гэх шалтгаанаар Б.Ганхуягт түр хугацаанд уурхайн лицензээ шилжүүлэх хүсэлт тавьсан тухай тэрбээр тайлбарлав. Энэ хүсэлтийг уурхайн эзэн Б.Ганхуяг зөвшөөрч, өдрийн нэг сая төгрөг авдаг байхаар тохиролцож, лицензээ шилжүүлжээ. Гэтэл Вү Зи Хонг гэгч одоог болтол Б.Ганхуягт мөнгө төлөлгүй, уурхайн лицензийг нь хуурч аваад, алга болсон гэж тэр  ярилаа. Өөрт тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Б.Ганхуяг өнгөрсөн зун шүүхэд хандсан бөгөөд Вү Зи Хонг гэгч монгол хүнд мөнгө төлж, өөрийнх нь амь насыг хөнөөлгөхөөр захиалга өгснийг мэдсэн гэж тэрбээр мөн мэдэгдэв. 

Энэ талаар Б.Ганхуяг хэлэхдээ “Вү Зи Хонгийн ард олон улстөрч байдаг. Тийм ч учраас олон гэмт хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгож байна. Намайг хөнөөлгөхөөр 9 сая төгрөг өгнө гэж амлан, 3 саяыг нь урьдчилгаанд өгсөн байна. Захиалга авсан иргэн ‘Монгол хүн монгол хүнээ ална гэж байхгүй’ гэж үзээд, надад хандсан. Гэхдээ тэр хүн дараахан нь гэнэт алга болчихсон. Энэ мэт сэжигтэй, бичлэгтэй, баримттай, хэд хэдэн хэргийг шалгуулахаар холбогдох газарт хандсан боловч асуудалд анхаарал хандуулахгүй байна. Одоо надад хэвлэлд хандахаас өөр арга үлдсэнгүй’ гэв. 

Д.УУДАМ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж