Үндэсний их баяр наадмыг угтан энэ сарын 5-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Монгол туургатан” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол гэрийн өдөр”, “Монгол бичгийн өдөр”, “Монгол цагаан идээний өдөр”, “Монгол ардын урлагийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Тухайлбал, өнөөдөр “Монгол дээлийн өдөрлөг” Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр хамгийн сайхан дээлээр гоёсон гадаадын иргэдийг болон хамгийн дэгжин үндэсний хувцас, хамгийн идэвхтэй оролцсон байгууллага, хамт олныг шалгаруулан урамшуулах ажээ. Мөн үндэсний хувцасны парад, урлагийн тоглолт болно.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
М.Анир