Цахим спортын тэмцээний шагналын сан жил ирэх тусам өссөөр байна. Үүнийг даган чадвараараа дэлхийд тэргүүлж буй багууд халаасаа дүүргэж, мөнгө хуримтлуулсаар, түрүүчээсээ долларын саятнууд болжээ.
Одоогийн байдлаар дэлхийд орлогоороо тэргүүлж буй багуудыг “Team Liquid” 17.553.742.45 ам.доллараар манлайлж байна. Энэ зун болсон Дота 2-ын аварга шалгаруулах тэмцээнд ялагч болж, 10 сая гаруй ам.долларын эзэн болсон нь жагсаалтыг тэргүүлэхэд гол хүчин зүйл болжээ.
“Team Liquid” баг нь цахим спортын бүх төрөлд хүч үздэг. Тухайлбал, Дотагаас гадна “CS:GO”, “LOL”, “Starcraft” гэх мэтчилэн 10 төрлийн тоглоомоор өрсөлдөж, багаа хөгжүүлдэг гэж болно. Тэд өдийг хүртэл 17 сая ам.доллар цуглуулахдаа 1086 тэмцээнд оролцсон нь бусад багаас илүү үзүүлэлт юм.
Орлогоороо дэлхийд эхний аравт бичигдэж буй багуудыг дарааллаар нь байршуулав.