Вьетнамд далайн хар салхи дэгдсэний улмаас асар их хэмжээний үер болж, 49 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй болсон талаар Европын холбооны хүмүүнлэгийн тусламжийн байгууллага орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Үерт автсан Ханьхоа, Фуйен зэрэг мужид 80,000 айл өрх орон гэргүй болж, 35,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Вьетнамын онцгой байдлын газар гамшгийн учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа талаар албан ёсны вэб сайтдаа бичсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ази дахь хоёр долоо хоногийн айлчлалынхаа хүрээнд тус улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм.
Д.Трамп Вьетнамын гурав дахь том хот Дананд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Вьетнам дахь айлчлалынхаа үеэр Д.Трамп нийслэл Ханой хотод зочилж, тус улсын ерөнхийлөгч Чан Дай Куангтай уулзах ажээ.
Н.Энх