Таван жилд 4.4 сая хүнийг ядуурлаас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Таван жилд 4.4 сая хүнийг ядуурлаас гаргажээ

Таван жилд 4.4 сая хүнийг ядуурлаас гаргажээ

БНХАУ-ын Юннань муж сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулахад анхаарч, хөгжлийн тэргүүлэх чиглэл болон иргэний амьжиргааны анхны төсөл бий болгосон нь тодорхой үр дүнгээ өгч эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн ядуу иргэдийн тоо огцом буурч, ядуурлын түвшин тогтвортой багассан байна. Түүнчлэн ядуурал ихтэй бүс нутгийн тариаланчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин болон чанар дээшилжээ. 

Тоо баримтаас харахад, 2012 оноос хойш Юннань мужийн ядуу хүн амын тоо 4.41 саяар буурч, 2016 онд ядууралтай бүс нутгийн тариаланчдын дундаж орлого 7847 юань болж өсчээ. Үүгээр зогсохгүй дэд бүтэц, нийтийн үйлчилгээний түвшин эрс сайжирсан гэнэ. 

Одоогийн байдлаар тус муж ядуурлыг бууруулах төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж, нарийвчилсан чиглэлд анхаарал хандуулаад буй. Түүнчлэн тоног төхөөрөмж болон орон сууц барих, үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээний хэмжээнд нийгмийн хамгаалал, чанар, чадавхыг сайжруулах, санхүүгийн дэмжлэгийг өрх бүрт хүргэхийг зорьж байгаа ажээ. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж