“Mamma Mia!” рестораныг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

“Mamma Mia!” рестораныг эсэргүүцэв

“Mamma Mia!” рестораныг эсэргүүцэв

Шведийн алдарт “Abba” хамтлагийн гишүүн Бьорн Ульвеус Лондон хотын Вотерло дүүрэг дэх хөл хөдөлгөөн багатай хороололд “Mamma Mia!” дууныхаа нэрээр амьд хөгжимтэй ресторан байгуулахаар хөөцөлдөж эхэлтэл оршин суугчид дургүйцжээ.

Шведийн Стокгольм хот дахь “Mamma Mia!” ресторан нь амжилт олсон учраас Бьорн Ульвеус Лондон хотод шинэ салбар нээхийг хүссэн гэнэ. 

Бьорн Ульвеус хорооллын газрыг түрээслэх хүсэлтээ таван жилийн өмнө гаргасан боловч оршин суугчид зөвшөөрөөгүй байна.  Учир нь Вотерлогийн нам гүмийг эрхэмлэдэг оршин суугчид “Dancing Queen” дууг амандаа  аялсан “Abba”-гийн согтуу шүтэн бишрэгчидтэй орой бүр гудамжинд тааралдахыг хүсэхгүй байгаа гэж тайлбарлажээ. 

Оршин суугчид “Mamma Mia!” ресторан байгуулахыг эсэргүүцэн, хорооллын орчиндоо “500 согтуу хөлчүү залуус бидний гудамжинд цугларч, дуу дуулж, наргиж цэнгэн, энд тэндгүй хог хаяхыг зөвшөөрөхгүй” хэмээн анхааруулга бичиж наасан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж