Октябрийн хувьсгал 100 жилд зориулсан парад болно

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Октябрийн хувьсгал 100 жилд зориулсан парад болно

Октябрийн хувьсгал 100 жилд зориулсан парад болно

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 7-ны өдөр. Энэ өдөр Оросын цэргийн алдар сууг тэмдэглэх өдөр буюу Октябрийн баярын 100 жилийн ой тохиож байна.

Ойн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын Улаан талбайд  өнөөдөр 10.00 цагаас /Орон нутгийн цагаар/ цэргийн сүрт жагсаал зохион байгуулна. Энэ нь Монголын цагаар 15.00 цагт таарч байна. 

Дахин сэргээж Октябрийн хувьсгал ялсны түүхт өдөрт зориулсан цэргийн жагсаалд 5000 мянган цэрэг эрс оролцож, 1812 оны болон дэлхийн нэг, хоёдугаар дайны үеийн дүрэмт хувцастай жагсах ажээ.

Мөн орон нутгийн цагаар 11.15 цагт Улаан талбайн Александрын цэцэрлэгт хүрээлэн байрлах нэр нь үл мэдэгдэх цэрэг эрсийн дурсгалын бунханд цэцэг өргөх ажиллагаа болох аж. Энэхүү ёслолд 1941, 1945 оны ялалтын парадад оролцож байсан ахмад дайчид оролцоно. 

Үүний дараагаар Улаан талбайд Аугаа эх орны дайны үеийн техникийн үзэсгэлэн дэлгэгдэх юм байна. Мөн ОХУ-ын удирдлагууд ‘Большой театр’-т 1941, 1945 оны цэргийн түүхэнд парадад оролцож байсан ахмад дайчид, ЗХУ болон ОХУ-ын баатруудыг хүлээн авч уулзахаар хөтөлбөрт тусгагджээ. 

Орост Октябрийн хувьсгал ялсан 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин, тариачны хувьсгал гарч, Владимир Ильич Ленин тэргүүтэй большевикууд Засгийн эрхийг авч байсан юм. Энэ өдрийг монголчууд өмнө нь орон даяар нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байсан ч өнөөдөр мартагдсан баяруудын нэг болжээ. Монголчууд Октябрийн баярыг хамгийн сүллд 1989 онд орон даяар тэмдэглэсэн аж. Октябрийн баярын парадад жагсаагүй бол ажил тасалсанд тооцож, намын үүрийн товчооны хурлаар оруулж  донгоддог, Лениний зурагтай лоозон, улаан тугтай төв талбайд жагсдаг байсан дурсамж өдгөө түүх болон үлджээ. 

Э. Уран 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж