С.Берлускони улс төрд эргэж ирэхээр төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

С.Берлускони улс төрд эргэж ирэхээр төлөвлөжээ

С.Берлускони улс төрд эргэж ирэхээр төлөвлөжээ

Италийн  ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн дэмжсэн эвсэл Сицилийн мужийн сонгуульд ялалт байгуулсан нь түүний улс төрд эргэж ирэх бэлтгэл болж байна.

Сицилийн орон нутгийн сонгуулийн үр дүн ирэх онд болох Италийн парламентын бүх нийтийн сонгуулийн өмнөх том сорилт юм.

81 настай тэрбумтан бизнесмен хэл ам тарьсан олон дуулиан шуугианаас болж улс төрийн карьераа зогсоосон ч улс төрд эргэж ирэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Италийн ерөнхий сайдаар дөрвөн удаа сонгогдсон Сильвио Берлускони дөрвөн жилийн өмнө татвараас зайлсхийсэн хэргээр парламентаас хөөгдөж, улс төрийн амьдралаас хөндийрсөн гэхэд болно. Түүнийг төрийн алба хашихыг хориглосон ч 2018 оны сонгуулиас өмнө энэ хоригоо цуцлуулахаар хөөцөлдөж байгаа аж. Европын хүний эрхийн шүүх түүний хоригийг энэ оны сүүлчээр авч хэлэлцэхээр болжээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж