Хөнгөн үйлдвэрийн салбарын хөнгөлөлтийг дахин сунгана

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Хөнгөн үйлдвэрийн салбарын хөнгөлөлтийг дахин сунгана

Хөнгөн үйлдвэрийн салбарын хөнгөлөлтийг дахин сунгана

 

ОХУ-ын Аж үйлдвэрийн яам хөнгөн үйлдвэрийн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлтөө дахин гурван жил сунгах бодолтой байгаа хэмээн “Рустекстиль” компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Нэхмэл болон оёдлын үйлдвэрүүдийг төрөөс дэмжих зорилгоор түүхий эд худалдан, техникийн шинэчлэл хийх, үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий зээлийн хүүг хөнгөлж байгаа юм. Мөн эдгээр салбарыг дэмжих зорилгоор гадаадын нэртэй брэндүүдтэй гэрээгээр хамтран ажиллахыг үргэлжлүүлнэ” хэмээн Аж үйлдвэрийн дэд сайд Виктор Евтухов өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

“Манай улсын худалдааны эргэлтэд осмол хувцам, нэхмэл бүтээгдэхүүн томоохон байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн 2016 оны дүн мэдээгээр эдгээр бүтээгдэхүүний борлуулалт 1.9 их наяд рубль байсан. Бид оёмол бүтээгдэхүүн болон гутлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Хэдийгээр дотоодын оёмол бүтээгдэхүүний эрэлт харьцангуй бага байгаа ч манай дотоодын үйлдвэрлэгчид Европын болон Хятадын үйлдвэрлэгчдээс дутахгүй ажиллаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй” хэмээн Виктор Евтухов хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж