БРИКС төлбөрийн нэг системтэй болох талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

БРИКС төлбөрийн нэг системтэй болох талаар ярилцана

БРИКС төлбөрийн нэг системтэй болох талаар ярилцана

Арваннэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын нийслэл Москва хотноо БРИКС-ийн орнуудын Хуульчдын дөрөвдүгээр форум болно. Энэ форумын үеэр БРИКС-ийн орнууд төлбөрийн нэг системтэй болох асуудлыг ярилцана хэмээх ОХУ-ын Хуульчдын холбооны хэвлэлийн алба өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ.

Энэ форум анх удаа ОХУ-д зохиогдож байгаа юм. 2014 оноос зохион байгуулсан форум Бразил, Хятад, Энэтхэгт болж байжээ.

Москвагийн форумаар ярилцах сэвдүүдийн гол асуудлууд нь төлбөрийн нэгдсэн системтэй болох, мөн валютын нөөцийн пул үүсгэх тухай байх болно хэмээн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Гишүүн улс болгоны Төв банкны тодорхой хэмжээний валютыг шаардлагатай үед хэрэглэхээр нөөцлөх тухай хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа юм.

БРИКС таван гишүүнтэй нэгдэл бөгөөд үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс багтдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж