Гар тээшний шинэ журам гаргалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Гар тээшний шинэ журам гаргалаа

Гар тээшний шинэ журам гаргалаа

Онгоцонд авч орох гар тээшний журамд Зам, тээврийн яам өөрчлөлт орууллаа. Агаарын тээвэрлэгч компаниуд зорчигчдод гар тээшгүй тийз худалддаг болох тухай хуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургадугаар сард баталгаажуулсан. Энэ хуулиар гар тээшгүй гэсэн нөхцөлтэй тийз нь гар тээштэй тийзээс өөр үнэтэй байх боловч ийм тийзээ буцаах эрхгүй байх юм. 

Мөрдөгдөж байгаа жирийн нөхцөлөөр онгоцоор үйлчлүүлж байгаа зорчигч 10 хүртэл кг ачааг гартаа барин онгоцонд орж болох бөгөөд ийм нөхцөлөөр захиалсан тийзийг буцаах боломжтой.

Шинэ журамд гар тээшгүй гэж зааж байгаа боловч үнэн хэрэгтээ онгоцонд авч орох тээш нь таван кг-аас хэтрэхгүй байх ёстой. Гар тээшээс гадна зорчигч үүргэвч, эрэгтэй, эмэгтэй гар цүнх, гадуур хувцас, баглаа цэцэг, хүүхэдтэй явж байгаа бол хүүхдийн хоол, тэрэг, бүүвэйлдэг ор, таяг, эм, өөрөө бие даан алхах чадваргүй хүмүүсийн хөдөлгөөнийг дэмждэг түрдэг тэргэнцэр, онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан барааг онгоцонд оруулахыг бүхий л авиа компани зөвшөөрдөг. Гэхдээ нислэгийн аюулгүй ажиллагааны дүрмийг харгалзан үүргэвч болон татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан барааны овор хэмжээ, жинг тухайн авиа компани өөрсдөө тогтоох эрхийг Зам, тээврийн яам олгодог.

Шинэ журам гарсантай холбоотойгоор зорчигч заавал гар тээшийн жинг шалгуулах шаардлагатай болж байна. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж