Өмнөд Судан тусгаар улс болов

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан тусгаар улс болов

Өмнөд Судан  бие даасан улс болсноо зарлалаа. 2005 оны энхийн хэлэлцээрээр тус улс цус урсгасан олон жилийн иргэний дайныг эцэс болсон юм. Суданаас салан тусгаарласныг зарласан ёслолын арга хэмжээнд Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар ирсэн байна. Сүүлийн хорь гаруй жил үргэлжилсэн Өмнөд болон хойд Суданы иргэний дайнд 1.5 сая хүн амь үрэгдсэн ажээ. Тусгаар тогтнолын баярын арга хэмжээ Жуба хотын цагаар шөнө дунд эхэлсэн бөгөөд телевизээр төрийн дуулалыг эгшиглүүлсэн байна. Өмнөд Суданыг НҮБ 193 дахь гишүүн орноор бүртгэжээ.

Өмнөд Суданы эрх баригчид иргэдээс тусгаар тогтнолын баярыг гэртээ чимээ шуугиангүй даруухан тэмдэглэхийг хүссэн боловч иргэд шинэ улсын шинэ өдөр эхэлснээс хойш улсын далбааг барин гудамж талбайд гарч дуулж бүжиглэж эхэлсэн байна. Баярласан иргэдтэй цэргийнхэн болон цагдаа нар нэгдсэн гэнэ.

Өмнөд Судан Судантай энхийн хэлэлцээр байгуулсны дараа бүх нийтийн санал асуулга явуулж 99 хувийн саналаар иргэд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн байна.  Өмнөд Судан газрын тосны асар их баялагтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. НҮБ-аас гаргасан судалгаагаар тус улсад долоон хүүхэд тутмын нэг нь таван нас хүрэлгүй нас бардаг.  Өчигдөр буюу баасан гаригт Суданы нэгэн сайд Өмнөд Судан тусгаар тогтносон улс болж байгааг албан ёсоор зарлажээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж