2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 68,792 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Дөрвөн-уул” ХК-ийн /DRU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Улсын их дэлгүүр” ХК-ийн /UID/ ханш хамгийн өндөр буюу 13.20 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,152.63 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,251,355,625,122 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ