Трамп Японы Эзэн хааны өмнө “ёс алдав”

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Трамп Японы Эзэн хааны өмнө “ёс алдав”

Трамп Японы Эзэн хааны өмнө “ёс алдав”

Азийн орнуудаар айлчлахаар мордсон АНУ-ын төрийн тэргүүний хамгийн эхний өртөө нь Япон байв. Тэрбээр өнөөдөр /2017.11.06/ тэргүүн хатагтай Меланья Трампын хамт Наран улсад очиж, Японы Эзэн хаанд бараалхахдаа ёс алдсан тухай үгийн өө, үйлдлийн зөрүүг анддаггүй шар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

83 настай Эзэн хаанд хэнбугай ч байсан мэхийж хүндлэл үзүүлдэг бичигдээгүй хууль байдаг аж. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй уулзахдаа толгой дохих төдий мэндлээд өнгөрчээ. 

Толгой бөхийлгөж мэндэлнэ гэдэг Японд хүндлэл үзүүлж буй хамгийн энгийн бөгөөд чухал хэлбэр гэдэг. Гэтэл АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар энэ үйлдлийнхээ төлөө шар хэвлэлийнхнээс жавтий хүртсээр ирсэн. Учир нь их гүрний төрийн тэргүүнийг сул дорой нэгэн мэт харагдуулж буй гэж тэд шүүмжилдэг ажээ. 

Гэхдээ л тухайн газар орны ёс жаягийг дагана гэдэг дипломат ёсны наад захын соёл гэдэг. Тиймээс ч Ардчилсан, эсвэл Бүгд Найрамдах намаас сонгогдсон эсэхээс үл хамааран АНУ-ын ерөнхийлөгч нар бараг л 90 хэм бөхийж, Японы Эзэн хаанд хүндлэл үзүүлж байсан удаатай. “Том” Буш 1989 онд Японы өмнөх Эзэн хааны оршуулгын ёслолын үеэр, түүнээс хойш 20 жилийн дараа Обама ч мөн л тэгсэн юм.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж