Төрийн ажлыг зоригоор явуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Төрийн ажлыг зоригоор явуулдаггүй

Төрийн ажлыг зоригоор явуулдаггүй

Ардын нам хоёр хуваагдсан гэх яриа эртнээс гарсан. Энэ яриа сая батлагдав уу гэлтэй тус намынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан юм. Үүнээс үүдэж өмнөх Засгийн газрын сайд шинэ Засгийн газрын тэргүүнтэй олны нүдэн дээр хэрэлдэж, хулгайч, козиночин хэмээн бие биенийгээ доромжлов.

Ингээд тус намд үүсээд байгаа хэрүүл маргаантай холбоотой асуудлыг тус намын ахмад гишүүн Д.Дэмбэрэл хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа.


-Монгол ардын нам УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэж хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Харин та тус намын ахмад гишүүний хувьд дээрх асуудлыг юу гэж  харж  байна вэ?

-Би бол МАН хуваагдсан гэж үзэхгүй байна. Намд үзэл баримтлалын зөрөлдөөн бий болвол хуваагдана. Тэрнээс бол ажил хэргийн асуудлаар хоёр, гурван тал  болоод зөрчилдөх тохиолдол бий. Тэглээ гээд хуваагдсан гэсэн ойлголт биш. Өнөөгийн энэ зүйл бол зөвхөн энэ үед тулгарч байгаа хүмүүсийн хүмүүсийн хуваагдал  гэж үзэж байна.

-Өмнөх Засгийн газрын сайд, шинэ Засгийн газрын тэргүүн хоёр олны нүдэн дээр, чуулганы индэр дээрээс хэрэлдэж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Парламентын гишүүд, Засгийн сайдууд ёс зүйтэй байх нь чухал юм. УИХ-ын гишүүн чуулганы индэр дээр ямар ч үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг хуулийн заалт бий. Гэхдээ бие биерүүгээ дайрч, ёс бус үйлдэл гаргахыг хориглосон заалттай. Энэ бол тал талдаа муухай харагдаж байгаа. Олон нийт гайхаж, шүүмжлэх нь зүй ёсны хэрэг.  Гэхдээ энэ удаагийн парламентад болон засгийн газарт залуу гишүүн олон байна. Тэд төлөвшиж, төрийн түшээдийн түвшинд хүрч ажиллахад анхаарах зүйл олон харагддаг. Залуу гишүүд, сайдуудын хүч чадал нь багтаж ядаад байгаа юм байхдаа. Тэр утгаараа бие биенийгээ янз бүрээр хэлж байгаа юм байлгүй. Төрийн ажил хэрүүлээр явдаггүй юм. Тал талынхаа саналыг тусгаж, ярилцаж байж шийддэг юм. Хоёрдугаарт, төрийн ажлыг би чадалтай, зоригтой гэж явуулдаггүй. Ухаанаар явуулдаг гэдгийг залуучууд ойлгоод ирвэл асуудал намжина.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж