Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар “нэгдэл ТББ байгуулагдсаны 10 жилийн ой өнгөрсөн амралтын өдөр буюу 11 сарын 5-нд тохиолоо. Ойн хүрээнд ахмад, дунд, залуу үеийн 44 уран бүтээлчийн 39 бүтээлийг багтаасан хамтарсан тоглолтыг 14:00 цагт МҮЭСТО-нд “Зүрхэнд мөнхийн нутаг” нэртэйгээр зохион байгууллаа.
Тоглолтын сэтгэл хөдөлгөм мөч бол Шуранхай” хамтлагаар олонд танигдсан дуучин Г.Эрдэнэчимэгт тоглолтын үеэр Соёлын тэргүүний ажилтан /СТА/ цолыг нь гардуулан өгсөн байна. Төрийн шагнал авсан талаараа “Төр засаг түмэн олныхоо их хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Хань үр хүүхэд ах дүүс найз нөхөд элэг нэгт Монгол түмэндээ гялайлаа” хэмээжээ.
“Тайхар” нэгдэлд бидний мэдэх олон хүмүүс байдаг. Жишээ дурдвал: Архангай аймгийн Хашаат сумын уугуул МУГЖ, тайз дэлгэцийн урлагийн нэрт мастер Г.Равдан тус нэгдэлд байдаг аж.