15 ББСБ, нэг ҮЦК-ийн бүртгэлд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

15 ББСБ, нэг ҮЦК-ийн бүртгэлд өөрчлөлт орууллаа

15 ББСБ, нэг ҮЦК-ийн бүртгэлд өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудыг чадавхжуулах бодлого баримталж, үүний хүрээнд 2016 оны 10 дугаар сараас хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш шинээр байгуулагдаж буй ББСБ-ууд дүрмийн сангаа доод тал нь 2.5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэн байгуулж байгаа бөгөөд шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” Монгол Улсын хуульд дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг бүртгэж, зөвшөөрөл олгохоор заасны дагуу Хороо энэхүү бүртгэл, зөвшөөрлийн асуудлыг нэг бүрчлэн хянаж, Хорооны даргын тушаалаар шийдвэрлэж байна. Өнгөрөгч 10 дугаар сард бүртгэл болон бүтэц, хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан ББСБ-уудыг доор жагсаалтаар үзүүллээ.

Мөн Хорооны даргын тушаалаар үнэт цаасны “Экспонэйшнл фанд менежмент ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 110.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 214.0 сая төгрөг болгон өөрчлөөд байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж