Төв аймгийн Жаргалант сумын нутаг Агтын хөндий гэх газарт мансууруулах төрлийн “Каннабис” ургамлыг хэрэглэж, тээвэрлэж байсан таван иргэнийг энэ сарын 3-ны өдрийн 04.00 цагийн үед илрүүлжээ.
Хэрэгт холбогдсон иргэн эрэгтэй Т, Б, Э нар нь насанд хүрээгүй эмэгтэй А, Э нартай дээрх ургамлыг хэрэглэж мансуурсан бөгөөд ‘верна аксент’ маркийн автомашинаар тээвэрлэж явсан байна.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын алба “Илрүүлэлт-Оргодол”, “Бүс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байгаа юм байна.