Саудын хунтайжийн сууж явсан нисдэг тэрэг Йемений хилийн ойролцоо осолдож, хунтайж амь үрэгдсэн талаар ВВС мэдээллээ. Саудын Арабын хунтайж бөгөөд Асир мужийн орлогч захирагч Мансур бин Мукрин албаны хүмүүсийн хамт зорчиж явсан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хунтайж Мансур бин Мукрин нь Саудын Арабын өөр нэгэн угсаа залгамжлах хунтайжийн хүү юм. Түүний эцэг Мукрин би Абдул Азиз 2015 онд хаан ширээнд суусан ч хэдхэн сарын дараа эцэг нэгт ах Салманд эрх мэдлээ алджээ.
Нисдэг тэргэнд зорчиж явсан бусад хүмүүсийн талаар албан ёсны мэдээлэл гараагүй. Гэхдээ Саудын Оказ мэдээллийн агентлагийн мэдээлснээр ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэнэ. Тэд тус бүс нутагт агаарын ажиглалт хийхээр явж байжээ.
С.ЦЭЛМЭГ