Баянгол дүүрэгт, хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт, хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллана

Баянгол дүүрэгт, хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллана

800

Нийгэм, сэтгэл судлалын  дээд сургуулийн захирал Ч.Базар болон сэтгэл судлалын багш, докторант Б.Батцэцэг нар өнөөдөр /2017.11.06/ мэдээлэл хийлээ.

Тэд хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа нийгмийн хариуцлагын үүднээс охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг нийслэлийн долоон дүүрэг бүрд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт хийх зорилготой хэмээн тайлбарлалаа. 

Захирал Ч.Базар “Өнөөдөр  бид  фейсбүүкийн нүүр зургаа өөрчилж, эсвэл хөшөө босгосноор охидыг хүчирхийлэх асуудал шийдэгдэхгүй. Дор бүрнээ хүн бүр, байгууллага бүр  өөрсдийн чадах зүйлийг хийж, асуудалд  бодитойгоор нөлөөлөх ёстой. Нийслэлийн долоон дүүрэг бүрт гэр бүл хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт зөвлөгөөг  хийх саналыг гаргаж байна. Энэхүү саналыг Баянголд дүүрэгт хүргүүлнэ” гэв.

Нийгэм, сэтгэл судлалын  дээд сургууль нь Баянгол дүүрэгт харьяалагддаг бөгөөд энэхүү ажил тус дүүргээс эхлэх юм байна. ЕБС-ийн нийгмийн ажилтнаас мэдээлэл авч эрсдэлтэй нөхцөлд байгаа охидод ганцаарчилсан зөвлөгөө өгөх , эрсдэлд өртөх магадлалтай, өртсөн охидод сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, тэдний гэр бүлтэй хамтран ажиллах аж.

Нийгмийн ажилтан мэргэжлээр сургадаг 13 их дээд сургууль, сэтгэлзүйч бэлтгэдэг найман их дээд сургууль байдаг гэнэ. Энэхүү санаачилгыг дэмжин дээрх сургууль бүр нэг нэг дүүрэгт ажиллахыг тэд  уриаллаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан гэр бүл, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сэтгэлзүйн цуврал нэвтрүүлгүүдийг хамтран зохион байгуулахад нээлттэй гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж