"Улаанбаатарт үйлдвэрлэв 2017" үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

"Улаанбаатарт үйлдвэрлэв 2017" үзэсгэлэн худалдаа болно

"Улаанбаатарт үйлдвэрлэв 2017" үзэсгэлэн худалдаа болно


“Улаанбаатарт үйлдвэрлэв 2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10, 11, 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.

Хоёр дахь удаагаа болж буй уг үзэсгэлэн худалдаанд дотоодын 230 аж ахуй нэгж, иргэд хамрагджээ. Үүнд оёдлын 64, ноос ноолуур 32, хүнсний 31, арьс шир 35,бэлэг дурсгал, гар урлал, гоо  сайхан, эсгий урлал, модон эдлэл гэх зэрэг салбар бүрийн жижиг, дунд бараа үйлдвэрлэгчид оролцох юм байна.
Энэ талаар өнөөдөр /2017.11.06/ Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу ““Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжиж, таниулах тал дээр ажиллаж байна. Үзэсгэлэн гурван өдрийн турш 10.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлчүүд маань ажлаа тараад зорьж очих боломжтой” гэлээ.

2017 оны байдлаар Нийслэлийн хэмжээнд 45813 аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Үүнээс 17.9 хувь нь буюу 8200 гаруй ААН нь үйлдвэрлэлийн салбарт хамрагддаг юм байна. Үзэсгэлэн нь үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж, хамтарч ажиллах түнш, захиалагчидтай холбож өгөх зорилготой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж