‘Marvel’ студийн шинэ бүтээл “Тор: Рагнарок” кино өнгөрсөн баасан гаригт /2017.11.03/ нээлтээ хийж, амралтын өдрүүдийн ашиг орлогын хэмжээгээр box-office-ыг тэргүүллээ.
Нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлдэг ‘Marvel’-ын амжилтын буухиа тасарсангүй. Тус студийн 17 дахь кино болох “Тор: Рагнарок” өнгөрсөн амралтын өдрүүдээр Хойд Америкийн 4080 кино театраас нийт 121 сая ам.долларын орлого олсон байна. Харин дэлхийн хэмжээнд 427 саяын орлоготой байжээ.
Аянгын бурхан Торын түүхийг өгүүлэх гурав дахь цуврал нь шүүмжлэгч болоод кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байна. CinemaScore дэх киноны үнэлгээ “А”, харин Rotten Tomatoes дээр 93 хувийн үнэлгээтэй байгаа юм.
С.ЦЭЛМЭГ