Пак Гын Хэгийн хоёр туслахыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэгийн хоёр туслахыг баривчилжээ

Пак Гын Хэгийн хоёр туслахыг баривчилжээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёр эрхмийг тус улсын хууль сахиулагчид өнгөрсөн баасан гаригт /2017.11.03/ баривчилжээ. Ан Бон-гюн, Ли Жэй-ман нарыг Хөх ордонд ажиллаж байхдаа 2013-2016 оны хооронд Үндэсний тагнуулын газраас дөрвөн тэрбум вон (3.58 сая ам.доллар) завшсан хэрэгт буруутгаж байна.

Прокурорын байгууллагын мэдээлснээр Үндэсний тагнуулын газрын ажилтнууд сар болгон Ан, Ли нарт 100 сая вон бэлнээр аваачиж өгдөг байсан гэх сэжүүр олджээ. Нийт дөрвөн тэрбум воны тодорхой хувийг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан байж болзошгүй гэнэ.

Ан, Ли нар ерөнхийлөгч Пакийн тушаалаар мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн боловч юунд, хэрхэн зарцуулснаа тайлбарлаагүй гэнэ. Хэрэв энэ хэрэг Пак Гын Хэтэй холбоотой болох нь тогтоогдвол авлига, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүгдэж буй экс-ерөнхийлөгчийн байдлыг улам бүр дордуулах юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж