УИХ-аас баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн орлогын түвшингээс нь хамааруулж, цалинд шатлалаар 10, 15, 20, 25 хувиар татвар ногдуулахаар болоод байна.
Тодруулж хэлбэл, сарын 1.5 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 1.5 сая төгрөгөөс 2.5 сая төгрөгийн орлогод 15 хувь, 2.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгийн цалинд 20 хувь, 3.5 сая төгрөгөөс дээш цалинд 25 хувийн татвар тус бүр ногдуулах юм.
Д/Д | Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ | Албан татварын хувь хэмжээ |
1 | 18, 000.000 хүртэл | 10 хувь |
2 | 18,000.000-30,000.000 хүртэл | 1, 800.000 төгрөг дээр 18, 000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ |
3 | 30.000.000-42,000.000 | 3.600.000 төгрөг дээр 30.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ |
4 | 42.000.000 түүнээс дээш | 6.000.000 төгрөг дээр 42.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ |
Мөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс 120 мянга, 2019 оноос 160 мянга, 2020 оноос 200 мянга, 2021 оноос 240 мянган төгрөг болгон, үе шаттай өсгөхөөр болсон. Иймээс ирэх оноос бага цалин авдаг иргэдийн татварын ачаалал буурах бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байгаа иргэд хувь хүний орлогын албан татвар төлөхгүй ажээ.
Г.ХОРОЛ