1912.11.03 Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан, шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлов. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст байгуулсан найрамдлын гэгдэх эл гэрээ Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.
1915.11.07 Түшмэл Цэдэвсүрэн, лам Чагдавжав нарын тэргүүтэй нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, “Монголын харилцан туслалцах хоршоо” байгуулжээ.
1921.11.19 Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг батлав.
1924.11.08 Улсын анхдугаар их хурал нээгдэв. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд арваннэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилсэн хурлаас Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлав.
1925.11.06 БНМАУ-ын II Их хурал хуралдав. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх талслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн, баталжээ.
1971.11.10 Монголын үйлдвэрчний эвлэлийн 10-р Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.
1985.11.06 БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.
2009.11.11 Монгол Улс НАТО-д харилцагч орны статустай болох тухай зөвлөмж гаргав.
2011.11.07 Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц найм дахь удаагаа Монголд айлчлав. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан, залуучуудад ‘Шинэ мянганы ёс зүй’ сэдэвт лекц уншиж, нийт сүсэгтэн олонд ‘Бодь мөрийн зэрэгийн тунгаамал алт’, ‘Шүтэн барилдлагын магтаал’, Жанрайсиг бурханы авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлджээ.
2015.11.09 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөв.