Phyto Science-Ухаалаг үйлдэлтэй ургамлын эсийг худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Phyto Science-Ухаалаг үйлдэлтэй ургамлын эсийг худалдаалж эхэллээ

Phyto Science-Ухаалаг үйлдэлтэй ургамлын эсийг худалдаалж эхэллээ

Хүнийг эсийн түвшинд эрүүлжүүлэх олон үйлдэлтэй ургамлын идэвхитэй эсийг Монголд худалдаалж эхэллээ.

Аливаа антибиотикууд нь тухайн улс оронд гурав хүртэл жил идэвхитэй хэрэглэгдсэний дараа өвчин үүсгэгч бактериуд дасал болох үзэгдлийг эм бүтээгчид, эм нийлүүлэгчид, эмч нар ажигласан байна. Өвчин эмгэгүүдийг анагаахын тулд эмч нарын санал болгодог эмэнд хүний бие дасал болох, нянг устгаж чадахгүй болсны улмаас энэ салбарт өвчин эмгэгүүдийг илааршуулах шинэ өөр арга үгүйлэгдэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд өнөөдөр дээрхи шалтгааны улмаас 10 сая хүн жил бүр нас барах магадлалтай нөхцөл байдал үүссэнийг дурдсан байна.

(ДЭМБ-ын “Нянгийн тэсвэржилт” тандалт судалгаа 2016)

  1. Байгальд өргөн тархсан нян вирусын эмэнд тэсвэртэй чанар маш өндөр болж буй авч, тэдгээрийн эсрэг үр дүнтэй эмчилгээний хувилбар цөөн байна.

  2. ДЭМБ-ын судалгаанд бүх бүс нутгийн орнуудад тус тэсвэржилт түгшүүрийн хэмжээнд хүрсэн байна

  3. Тэсвэржилт нь өвчтөний эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламжийн зардалд сөргөөр нөлөөлж байна

  4. Зонхилон тохиолдох халдварын эмчилгээний төрөл багасаж байна

Phyto Science Компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч Нарлаг-Орон ХХК нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний биед дутагдаж байгаа метаболитын /эрдэс болон шим тэжээллэг/ бодисыг тэнцвэржүүлэх, хүний биеийн эсэд хүрч үйлчилдэг, эс төлжих үйл явцыг сэргээж хурдасгадаг ухаалаг үйлдэлтэй ургамлын идэвхитэй эсийг монгол улсад оруулж ирлээ.

Энэхүү бүтээгдэхүүн нь хүний биеийн эс үржих үйл явцыг эрс дэмжихээс гадна өвчин эмгэгээс сэргийлэх, эмийн эмчилгээний эерэг нөлөөг түргэтгэх, аливаа эмчилгээний үр дүнг сайжруулах, нөхөн төлжилтийг хурдасгах зэрэг олон талт үйлчилгээтэй Швейцарь, АНУ-ын эрдэмтдийн 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээл юм.

Ургамалын эсээс гарган авсан эрүүл мэндийн хүнс тэжээл гэж болох Crystall cell олон үйлдэлтэй ургамлын идэвхитэй эс нь хүний биеийн эсийг гэмтээхгүйн зэрэгцээ хүний биеийн хэвийн бичил орчинг өөрчлөхгүй, бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, антибиотик хэрэглэхэд илэрдэг гаж нөлөө үзүүлэхгүйгээр (мөөгөнцөртөх, дасал үүсгэх, ашигтай бактериудыг устгах, тун хэтрэх, харшил гэх мэт…) эсийн нөхөн төлжилтийг дэмжиж эрүүлжүүлдэг болно.

Танд санал болгож байгаа Crystall cell бүтээгдэхүүн нь хүний биеийн эсийг хамгаалах, сэргээх, залуужуулах, нөхөн төлжүүлэх олон талт эерэг үйлдэлтэй бөгөөд генетикийн ШУ-ны аргаар бүтээж хүний эсийг хамгаалах, эрүүл эсийг үржүүлэх сонгомол үйлдэл үзүүлдэг олон үйлдэлт ургамлын идэвхитэй эс агуулсан бүтээгдэхүүн юм.

Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн учраас 100% байгалийн гаралтай, ямар ч гаж нөлөөгүй, /ГМОгүй/ зохицуулах үйлчилгээ өндөр. Үүнийг хэрэглэснээр эсийн үйл ажиллагааг сайжруулж, эрүүл эсүүдийг хамгаалах, үржүүлэх, нөхөн сэргээх, эсийг шинэчлэх, залуужуулах, эсийн түвшин дахь чөлөөт радикалуудаас хамгаалах боломжтой болсон байна.

CRYSTAL CELL бүтээгдэхүүний орц найрлага:

PhytocelltecTM Apple stemcell –     Алимны үүдэл эс нь бидний бие организм дахь

                                                            гэмтсэн эсүүдийг шинэчлэх онцгой чадвартай.

PhytocelltecTM Grape stemcell –    Усан үзмийн үүдэл эс нь хэт ягаан туяанаас

хамгаалах polyphenols (полифенолс)-оор баялаг бөгөөд эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.

Acaiberry extractАсай жимс нь анти-оксидант болон Омега 3 тосны хүчлийн

агууламж арвин. Зүрхийг эрүүл байлгаж, дархлааны системийг дэмжин, хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй юм.

Blueberry extractНэрс нь олон төрлийн амин дэм болон анти-оксидантаар баялаг

юм. Дархлааны тогтолцоог дэмжих, илүүдэл жинг хаяхад туслах, давсаг, шээсний замыг цэвэрлэх болон зүрхний үйл ажиллагааг дэмждэг билээ.

Blackcurrent Juice Powder – Хад жимс нь эрч хүч нэмэгдүүлж, хоол боловсруулах үйл

ажиллагааг дэмжинэ мөн тус жимсэнд агуулагддаг магнезиум хэмээх бодис нь тайван нойрсоход тусалдаг.

Tomato white extract – Улаан лоолийн цагаан ханд нь phytoene болон phytofluene-ээр

баялаг. Энэ нь хүний биед байдаггүй бөгөөд заавал хоол хүнс болон жимс жимсгэнээр дамжуулж авдаг. Хүний бие дахь хортой бодисыг гадагшлуулах ба хорт хавдрын эс болон бусад эмгэгтэй эсийн эсрэг идэвхитэй үйлдэл үзүүлнэ.

Энэхүү бүтээгдэхүүн нь Доктор Фред Зулли (Dr. Fred Zulli) Швейцарь улс болон Доктор Жонатон Ф.Халл ( Dr.Jonaton F. Hall) Америк улсын эрдэмтэд, хоол тэжээл судлалын багийнхны хамтарсан бүтээл юм.

Бүтээгдэхүүнийг Монгол хэрэглэгчдэд хүргэж байгаатай холбогдуулан “Зохицуулах үйлчилгээтэй хүнс болон биотехнологийн хэрэглээ 2017” сэдэвт хэлэлцүүлгийг зохион явуулж хэлэлцүүлгээр XXI-р зууны эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиг хандлага, биотехнологийн аргаар гаргаж авсан ургамлын хоол тэжээлүүдийн судалгаа, монгол дахь хэрэглээ, үүдэл эсийн шинжлэх ухааны чиг хандлага, буруу хооллолтоос үүсэж болох архаг өвчлөлүүдийн ойлголт, үүнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр эрдэмтэд, мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон панелист, модератор, илтгэгч нар:

  1. Био технологич, ХААИС – н багш З.Эрдэнэ

  2. Клиникийн профессор, АУ-ны доктор, дотрын тэргүүлэх зэргийн их эмч  Г.Оюунцэцэг

  3. VEG сургалтын төвийн захирал Н.Оюундарь

  4. АУ-ны магистр, дэд профессор, дотрын тэргүүлэх зэргийн их эмч М.Болд

  5. “Улаанбаатар Сонгодо” эмнэлгийн хоол тэжээлийн албаны дарга Б.Энэрэлт

  6. Их эмч Б.Мөнхцацралт

  7. Биологийн шинжлэх ухааны доктор  Б.Буянчимэг

  8. Биологийн шинжлэх ухааны доктор  Ш.Цоож

  9. Биологийн шинжлэх ухааны доктор   Г.Очирбат

  10. Дотрын тэргүүлэх эмч Х.Ганчимэг

“Зохицуулах үйлчилгээтэй хүнс болон биотехнологийн хэрэглээ 2017” хэлэлцүүлэг Премиум Палас зочид буудлын хурлын танхимд 2017.10.14-ны өдөр боллоо.

CRYSTAL CELL бренд зохион байгуулагч болон дэмжигч байгууллагаар оролцов.

Энэхүү эсийн технологиор /phyocelltec TM/ гарган авсан ургамлын эсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7000-9909 дугаарт холбогдоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж