Уран нугараач Г.Нямгэрэл хөлөөрөө нум  сум харваж шүүгчдийг гайхширууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Уран нугараач Г.Нямгэрэл хөлөөрөө нум  сум харваж шүүгчдийг гайхширууллаа

Уран нугараач Г.Нямгэрэл хөлөөрөө нум  сум харваж шүүгчдийг гайхширууллаа

800

“Авьяаслаг Азичууд-2017” тэмцээнд манай улсаас бүжигчин Б.Шижирбат орж хөтлөгчдийн алтан базерийн эзэн болж  хагас финалын тоглолтод оролцох эрхтэй болсон билээ.

Харин уран нугараач Г.Нямгэрэл уран нугарахаас гадна, хөлөөрөө нум  сум харваж шүүгч нарыг төдийгүй үзэгчдийг шуугиулсан бөгөөд гурван ‘тийм’  авч эхний шатандаа тэнцсэн. Шүүгч Дэвид Фостер ‘Монголын охид бүгд чам шиг ийм сайхан харагддаг уу’ гэхэд нь Г.Нямгэрэл ‘Манай Монголын охид бүгд үзэсгэлэнтэй’ хэмээн хариулсан.

800

Тэрбээр найман настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Түүний амжилтаас дурдвал Монголд жил бүр зохион байгуулагддаг уран нугараачдын тэмцээнээс хамтлагаараа алтан медаль хүртэж байжээ. Мөн 2011 онд Монте-Карлогийн Олон улсын 34-р их наадамд есөн охины бүрэлдэхүүнтэй “Blue sky girls” гэх хамтлагаараа оролцож хүрэл цом хүртээд тус ондоо БНХАУ-д хоёр жилд нэг удаа зохиогддог олон улсын тэмцээнд мөн хамтлагаараа амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болсон байдаг.

“Уран нугараач болох хүүхдийг нуруугаар нь таньдаг. Нуруу нь хотойлттой, уян байдаг. Намайг багад циркийн сургуульд сурдаг эгч маань таньж, нугаралтын дугуйланд явуулсан. Тэр эгч маань байхгүй бол бусад нь нэг их анзаарахгүй байсан болов уу. Эгчдээ маш их баярлаж явдаг” хэмээн нэгэн веб сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өдгөө “Авьяаслаг Азичууд 2017” шоунд 27 орноос авьяаслаг оролцогчид ирж оролцож байгаа бөгөөд манай улсын хоёр оролцогчдыг шүүгчид ихээхэн онцолж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж