Сүүлийн жилүүдэд Хятадын Жэжян мужийн Тайжоу хотын захиргаа “ухаалаг” суултуурын чанарыг сайжруулахад анхаарч ажиллажээ. Ингэснээр орон нутгийн “ухаалаг” суултуурын үйлдвэрлэлд асар том эдийн засгийн болон үйлдвэрлэлийн хувьсал хийсэн аж.
Одоогийн байдлаар тус хотод “ухаалаг” суултуурын томоохон хэмжээтэй үйлдвэр ес байгаа бөгөөд 2016 оны бүтээгдэхүүний өртөг нь ойролцоогоор дөрвөн тэрбум юаньд хүрчээ. Түүнчлэн борлуулалтын хэмжээ нь дотоодын зах зээлийн талаас илүүг эзэлж, Европ, АНУ, Зүүн өмнөд Азид экспортлох болсон байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ