ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага анх удаа Сансрын шинжлэх ухааны медалийг дөрвөн сансрын нисгэгчид Францын нийслэл Парис хотноо олголоо. Тэдний нэг нь Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливэй аж. Түүнчлэн дэлхийн сансарт ниссэн анхны эмэгтэй, ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова, Кубийн анхны сансрын нисгэгч Арналдо Тамаёо Мэндэ болон Олон улсын сансрын станцын анхны Япон сансрын нисгэгч Коичи Ваката нар тус шагналыг хүртжээ. Тэдний сансрын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн ийн шагнасан байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова сансрын нисгэгчдийн хүн төрөлхтний сансрын эрэл хайгуулын үйлст нөр их хөдөлмөр, зүтгэлээ зориулж буйг өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр “Шинжлэх ухаан нь хүн төрөлхтний 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хөдөлгөгч хүч юм. Шагнуулагчдад шинжлэх ухааны судалгаагаа үргэлжлүүлэн урагшлуулахыг хүсье” хэмээсэн аж.
Хятадын сансрын нисгэгч Ян Ливэй ажлын шалтгааны улмаас шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож чадаагүй бөгөөд ЮНЕСКО-д Хятадыг итгэмжлэн суух элчин төлөөлөгч Шэнян түүний өмнөөс шагналыг гардан авч үг хэлсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ