Техаст 26 хүнийг буудаж хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Техаст 26 хүнийг буудаж хөнөөжээ

Техаст 26 хүнийг буудаж хөнөөжээ

АНУ-ын Техас мужийн Уилсон нэртэй жижиг хотын сүмд ням гаригийн мөргөлийн үеэр (2017.11.05) 26 хүнийг буудан хөнөөж, 20 гаруй хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.

Орон нутгийн цагаар гэмт этгээд ням гаригийн 11:30 цагт сүм рүү орж, мөргөл хийж байсан хүмүүс рүү бууджээ.  Техас мужийн захирагч Грег Аббот хэлэхдээ энэ мужид олон хүнийг нэг дор буудаж хөнөөсөн ийм хэрэг гарч байгаагүй гэжээ.

Техас мужийн цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчид 5-72 насны хүмүүс байсан гэнэ. Шархадсан  хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Гэрчийн мэдүүлснээр сэжигтэн 20 орчим настай хар хувцас, хантаазтай байсан бөгөөд винтов буугаар зэвсэглэсэн байжээ. Тэрбээр сүмд орохын өмнө мөн гадаа гал нээсэн гэнэ.  Сэжигтнийг машинд суун зугатахаас өмнө нэгэн эр бууг нь булаан авч, буудсан байна.  Сэжигтнийг машинаар араас нь хөөж очиход машинтайгаа осолдож, нас барсан байсан гэнэ. Гэвч сэжигтэн өөрийгөө буудсан эсвэл гэрчид буудуулж амиа алдсан эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна. Цагдаагийн газраас сэжигтэн этгээдийг 26 настай Дэвин Келли гэгч болохыг тогтоожээ. Амиа алдсан хохирогчдын арав нь хүүхэд байсан гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж