АН хуралдахгүй, МАН хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

АН хуралдахгүй, МАН хуралдана

АН хуралдахгүй, МАН хуралдана

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Засгийн газрын зарим томилгоонд хориг тавьсан. Шалтгаан нь 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тараах шийдвэр гаргасан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй тул 55 тэрбумыг тараах шийдвэрт хориг тавина гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн. Гэвч 2017 оны төсвийн тодотголд бүхлээр нь хориг тавиад байна. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд томилолттой байгаа тул маргааш /2017.11.07/ хуралдахаар болсон байна.  

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж