Хууль бус цагаачлалтай Москва, Бээжин хамтран тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Хууль бус цагаачлалтай Москва, Бээжин хамтран тэмцэнэ

Хууль бус цагаачлалтай Москва, Бээжин хамтран тэмцэнэ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн БНХАУ-д хийсэн хоёр хоногийн айлчлалын дүнд хоёр улс олон салбарт хамтран ажиллах олон гэрээ, хэлэлцээрийг баталгаажууллаа. Тухайлбал, зам тээвэр, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хамтран ажиллахаас гадна зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус цагаачлал, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэхээ илэрхийллээ.

Дмитрий Медведев аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Бээжин хотноо ажилласан юм.

Хятад улс ОХУ-ын худалдаа, эдийн засгийн гол түншлэгч болоод байгаа. Энэ 2017 оны эхний хагас жилийн байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт 20 хувиар өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж