Саудын Араб Орост үйлдвэрлэдэг өндөр хурдны “Ласточка” суудлын вагоныг худалдан авах сонирхолтой байна хэмээн Аж үйлдвэрийн дэд сайд Василий Осьмаков хэллээ. ОХУ болон Саудын Арабын Засгийн газар хоорондын комиссийн тавдугаар хурал өнгөрсөн Пүрэв гаригт болсон бөгөөд энэ хуралдаан дээр ийнхүү хэлсэн байна.
Дэд сайдын онцлон тэмдэглэж байгаагаар хоёр улс төмөр замын дэд бүтэц болон зам тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа юм.
“Саудын Арабын нөхөд маань Оросын төмөр замын салбарын шинэлэг, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож байгаа. Саудын Арабын Эр Рияд-Дамманы хооронд бид хамтран төмөр зам тавих төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төмөр замын бэлэн болоход Орост үйлдвэрлэж байгаа өндөр хурдны ‘Ласточка’ зорчигч тээврийн вагоныг явуулах сонирхол бий” хэмээн дэд сайд Василий Осьмаков хэлжээ.
Мөн Саудын Араб төмөр замын хоёр томоохон төсөлд Оросын компаниудыг оролцуулах боломж байгааг дуулгасан байна. Эдгээр нь Жида хотоос Эр Рияд хүртэлх төмөр зам, мөн Транс-Арабын төмөр замын төсөл юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ