Бразилээс авах махны хяналтыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Бразилээс авах махны хяналтыг чангатгана

Бразилээс авах махны хяналтыг чангатгана

ОХУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын байгууллага Орост мах нийлүүлж байгаа зургаан компанид тавьдаг нөхцөл, шаардлагаа чангатгана хэмээн мэдэгдлээ.

“ОХУ руу мах экспортолж байгаа Бразилийн зургаан компанид тавьдаг шаардлагаа өндөрсгөх шийдвэрийг гаргалаа. Эдгээр зургаан компаниас нийлүүлж байгаа мах, махан бүтээгдэхүүн нь ОХУ-ын зохих хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангахгүй байгаа учраас ийм арга хэмжээ авч байна” хэмээн тус байгууллагаас гаргасан албан мэдээнд өгүүлжээ.

Тухайлбал, гахай болон үхрийн хөлдөөсөн мах, тахианы маханд тавигдах лабораторийн хяналтыг чангатгах юм.

Хэрвээ Бразилийн зургаан компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүн шаардлагад нийцэхгүй нь дахин илрэх аваас экспортын эрхийг түр хугацаагаар хязгаарлах хүртэл арга хэмжээ авна гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж