Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

2017.XI.6-2017.XI.12

ХОНЬ

Чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Уран бүтээлчид олз омог арвинтай байна. Ганцаардалд автах, гуньж гутрах, нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэр орны ажлаа амжуулах, үр хүүхэд, хань ижилдээ санаа тавихад цаг зав гаргах хэрэгтэй.

ҮХЭР

Өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилнэ. Эхэлсэн ажлаа заавал дуусгах хэрэгтэй. Дээгүүр албан тушаалтан эсвэл найз нөхдөөс тусламж дэмжлэг авч болно. Долоо хоногийн сүүлээр хүлээн авалт, уулзалт, арга хэмжээнд оролцох бололтой.  Хэрүүл маргаан, зөрчилд тэвчээртэй хандах хэрэгтэй. Түрэмгий авирлах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр их хэмжээний орлого олох боломжтой. 

ХАМТАТГАХ

Биеийн хүчний хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой. Гэр сууцаа засч тохижуулах, дархан мужааны үйлд сайн. Бусдыг анхаарч сонс, өөрөө аль болох бага ярих хэрэгтэй. Хэрэв та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна. Орлого өсөхийн хэрээр санхүүгийн байдал тогтворжино.

МЭЛХИЙ

Ажил хэрэг бүтэмжтэй байх тул олон зүйлийг амжуулж чадна.  Таны амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиох бололтой. Магадгүй, таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хэн нэгэнтэй наймаалцах эвсэл гэрээ хэлцэл байгуулах бол сайтар хянаж үзэхийг анхааруулж байна.

АРСЛАН

Таны тогтворгүй сэтгэл санаа өдөр тутмын ажил, үүргээ гүйцэтгэх саад болно. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Таны найдаагүй хүнээс их хэмжээний сэтгэл зүйн дэм, үнэтэй санал зөвлөгөө ирнэ. Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй.  Амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах, байгальтайгаа ойр байснаас стресс, ядаргаагаа тайлж чадна.

ОХИН

Таны хүчтэй хүсэл тэмүүлэл тань биелнэ. Ажил хэрэгт урьдынхаас илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай.  Таны урд олон саад бэрхшээлүүд таныг хүлээж байна. Бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулахад хүндрэлтэй байх бололтой. Сэтгэл санаагаар унахгүй, өөдрөг байхыг хичээгээрэй. Орлого нэмэгдсэн ч та зарлагаа хянаж чадахгүй байгаа нь гол асуудал. Эрүүл мэнддээ анхаарч, сувилах хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Хуримтлагдсан асуудлууд ажил хэрэгт саад учруулна. Танаас их хэмжээний эрч хүч, цаг хугацааг шаардана. Амьдралын эрч хүч сул байгаа учраас аль болох биеэ нөөхийг хичээх бололтой. Энэ үед биеийн тамираар хичээллэж, шинэ зүйл сурч мэдэх зэргээр өөрийгөө завгүй байлгахыг хичээгээрэй. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэх боломж гарна. Зээл авахаар хөөцөлдөж буй бол долоо хоногийн дундуур амжилттай байна.

ХИЛЭНЦЭТ

Идэвхтэй долоо хоног. Шийдээгүй асуудлуудаа цэгцэлж, ажлаа шинээр эхлэхэд таатай. Бусадтай харилцахад хүндрэлтэй байх учраас аль болох хов живээс зайлсхийгээрэй. Зардлаа хянаж, тооцоотой байх хэрэгтэй. Эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Долоо хоногийн сүүлээр дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэхэд гэмгүй. Гэхдээ та эдгээр өдрүүдэд согтууруулах ундаанаас хол байх хэрэгтэй.

НУМ

Ажлын байран дээрх аливаа асуудал, маргаанд төвийг сахихыг зөвлөж байна. Дундыг барьсан чиг шугамаасаа хазайх хэрэггүй. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ганц бие хүмүүсийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байна. Гэхдээ гэнэтийн том худалдан авалт, хөрөнгө оруулалтаас татгалзахыг зөвлөж байна.

МАТАР

Ажлын ашигтай санал хүлээж авна. Гэхдээ хамтран ажиллагсдаасаа өрсөх хэрэгтэй. Өөрийн хүч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж буй эсэхэд анхаарах хэрэгтэй. Найз нөхдийнхөө дунд бүрэг, даруу зан гаргах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд зөрчил үүсч, маргаан хурцадна. Эелдэг зөөлөн, хүлээцтэй байхыг хичээгээрэй. Орлого багассаар байгаа нь таныг сэтгэл санааны хямрал оруулж мэднэ.

ХУМХ

Долоо хоногийн эхээр азтай учрал тохионо. Таатай нөхцөл байдлыг ашиглан, олон ажлыг амжуулж чадна. Хэлэлцээр амжилттай явагдаж, бүх зүйл төлөвлөсөн ёсоор хэрэгжих болно. Мөн томилолтоор явахад тааламжтай. Бие тавгүйтвэл эмийн бус аргаар эмчлээрэй. Ганц бие хүмүүс учирсан болгондоо сайн хандах хэрэггүй. Таныг ашиглахыг хүссэн нэгэн улам илүү ойртсоор байгааг анхаараарай. Орлого нэмэгдэнэ.

ЗАГАС

Ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж болно. Амбицаа багасгахгүй бол санасандаа хүрэхгүй байх магадлалтай. Фитнесс, спорт тоглоомоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Хайрт тань юу хүсээд байгааг ойлгоход амаргүй байна. Та түүнийг тоолгүй орхисноор асуудлыг улам хүндрүүлнэ. Хэрэгцээгүй зарлагаа хянаж чадахгүй бол санхүүгийн байдал улам дордсоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж