Ньюс хөтөч: Цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Цас орж, хүйтэрнэ

Ньюс хөтөч: Цас орж, хүйтэрнэ

ӨНӨӨДӨР АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 06

ХОТЫН ЦАГ АГААР

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Мөн төв, зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.  Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Архивын ерөнхий газраас өөрийн байранд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Тус өдөрлөг мөн Үндэсний төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэлийн зэрэг төрийн бүх архивууд дээр орон даяар явагдана.
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болно.

11.30

  • “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна” сэдэвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас мэдээлэл хийнэ.

13.00

  • “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ааc энэ өвлийн цуврал жагсаал болон утааг арилгах чиглэлд төрөөс амласнаа хийхгүй байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

14.00

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд хуралдана.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В”  танхимд болно.

16.00

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд болно.

Өнөөдөр эхлэх сургалт

  • Монголын уран зургийн галерей олон нийтэд соёл урлагийн боловсрол олгох ажлын хvрээнд 2017-2018 оны хичээлийн жилд уран зураг, монгол зураг, хөрөг зураг, уран бичлэг, гар урлалын сургалт явуулж эхэллээ. Сургалтын гарын авлага, хэрэглэгдэхvvнийг vнэгvй олгоно. Лавлах утас: 90406499, 99929273, 11-327177

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж