Ногоон картны сугалааны бүртгэлийн хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Ногоон картны сугалааны бүртгэлийн хугацааг сунгажээ

Ногоон картны сугалааны бүртгэлийн хугацааг сунгажээ

Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2019 оны ээлжит сугалааны шинэчлэгдсэн бүртгэлийн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22 хүртэл сунгагдаж үргэлжлэхээр болсон тухай Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдлээ. Учир нь техникийн саатлын улмаас 2017 оны 10 дугаар сарын 18 ны өдөр оруулсан бүртгэлүүдийг дахин оруулах шаардлагатай болсон ажээ. 

Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх ёстой юм байна. Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Сугалааны Монгол хэл дээрх зааврыг АНУ-ын ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/mn/2019-dv-lottery/ цахим хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж