Сошиалаар сонин юутай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай байна вэ?

Сошиалаар сонин юутай байна вэ?

Олон нийтийн сүлжээ, сошиал ертөнцөд хамгийн их олны анхааралд орсон мэдээллийг тоймлон хүргэдэг “Сошиалаар сонин юутай” энэ удаагийн буландаа бид өнгөрсөн долоо хоногийн сошиал сонинг тоймлон хүргэж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн эерэг мэдээлэл бол Гэмтэл, согог судлалын үндэсний төв гадна талбайдаа нисдэг тэрэг буух боломжтой талбатай болсон явдал. Энэхүү талбайг барьж, ашиглалтад оруулсан цаг хугацаа нь өнгөрсөн долоо хоног биш ч анх удаа нисдэг тэргээр өвчтөн буулгах ажлыг зохион байгуулах үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт болсон юм. Нисдэг тэрэг буус тусгай талбайд анхны өвчтөнийг A-JET компанийн Airbus Helicopter нисдэг тэргээр авчирсан юм. Өвчтөний газраар тээвэрлэснээс богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой бөгөөд замдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой юм байна. Энэ талаар олон нийтийн сүлжээнд, 

-@д.Оргил “Улсдаа ганцхан ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэг буух боломжтой болжээ… болж байна шүү дээ

-@ Munkhuu_B “”Ерөнхий зориулалтын нислэг хөгжих нь тодорхой. Зорчих үйлчлүүлэгчдийн халаасан дахь хэд мэдэж дээ. 

-@ Ulaanaa “Одоо л нэг аймаг, сумдын иргэд маань хурдан шуурхай хот руу ирэх боломжтой болж дээ”

-@ Энхтуяа “Ямар сайхан юм бэ, сайн мэдээ байна”

-@ Бялзуухай “Ашгүй дээ, нэг ч гэсэн хүний амь аврагдаж байвал. Бид чинь цөөхүүлээ шүү дээ

-@ Одноо “За тэгээд нисдэг тэрэг ч яах уу. Эмч нар нь сэтгэлээсээ эмчилгээ хийж байвал болно”

-@ Uranbat “Энгийн ардад олдох унаа байгаасай. Орон нутгийн иргэддээ боломжтой үнэ мөнгөөр үйлчлээсэй”

-@ Yuki “олон хүнд буян болох сайхан мэдээ байна. Ойрд ийм сайхан мэдээ сонсоогүй юм байна шүү”

-@ Otgon “Ашгүй дээ, ядарч сандарахад хэрэгтэй юм. Элдэв янзын хөшөө босгож байхаар ийм хангамжуудаа сайжруулах хэрэгтэй”

Өнгөрсөн долоо хоног “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгээр Хакухо М.Даваажаргал оролсон нэвтрүүлэн олон телевизүүдээр гарав. Нэвтрүүлэг гарсантай холбогдуулан олон нийтийн сүлжээнд хамгийн их яригдсан зүйл нь Хакухо аваргын нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлгийн үеэр Аса аварга Хакухо аварга нь мэргэжлийн сумогийн дэмжээ байгуулахаар болж, иргэншлээ сольж магадгүй монголчууд минь эерэгээр хүлээж аваарай гэж хүссэн юм. Хакухо аварга маань өөрийн эзэмшлийн дэмжээ байгуулах хүслээ Мэргэжлийн сумогийн холбоонд тавьсан бөгөөд хэрэв дэмжээ байгуулахаар бол улсынхаа иргэншлийг солих шаардлагатай гэжээ. 

-@Lhagva “Хакухо аваргын орсон 100 эрхэм нэвтрүүлгийг хэд хэд үзлээ. Монгол хүн ч өөр юм”

-@ Засагт Хан “Дэгдээхэйн чинээ хүүхдийг Дэлхийн чинээ болгосонд танд баярладаг шүү гээд хадаг барьж байна. Б.Лхагвасүрэн гуй”

-@ Erdenesuvd “Яасан сайхн үзүүштэй дугаар болов оо. Сонсоод уйлмаар, уйдамгүй ярилцлага

-@ Hunter “Айдаа ховорхон ухаантай залуу юм даа Хакухо аварга маань”

-@EBTSN “Манай бэр чинь Монгол бэр байна. Энэ хүүхдүүд Монгол хүүхдүүд. Ерөөсөө Монгол”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж