Хятадын эрх баригчид төрийн дууллыг “ноцтойгоор” үл хүндэтгэсэн авир гаргавал гурван жил хүртэл шоронд хорих ял оноох хуулийг баталжээ. Хятадын ардын хурлын байнгын хороо бямба гаригт /2017.11.04/ олон нийтийн газар төрийн дууллыг үл хүндэтгэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох нэмэлт өөрчлөлтийг баталсан аж.
Хонгконгийн хөлбөмбөгийн фанатууд Хятадын төрийн дуулал болох “Сайн дурынхны марш” дууг ёжилсны дараа хуулийг баталсан байна. Харин Хонгконгийн ардчилагчид энэ хуулийг үг хэлэх эрх чөлөөг хаах оролдлого хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Denver post
Б.ТУЯА